Tuesday, January 29, 2013

Monbiblio програмын сургалт


     Мэдээллийн технологи, нийгмийн хөгжлийг дагаад номын сан, соёл урлагийн байгууллагууд өөрийн үйл ажиллагааг автоматжуулахад олон янзын програм хангамж хэрэглэдэг. Монгол улсад сүүлийн 20 орчим жилийн хугацаанд  хэд хэдэн програм хангамжийг номын сангийн үйл ажиллагааг автоматжуулах зорилгоор ашиглаж  тодорхой үр дүнд хүрсэн.
 Номын сангууд өөрийн үйл ажиллагааг автоматжуулах,тайланг нэгтгэх энэхүү программыг ашигласнаар Монгол улсын өнцөг булан бүрт байгаа номын сан, соёл урлагийн байгууллагууд нэг загвар стандартын дагуу мэдээллээ бүрдүүлэх,нэгдсэн мэдээллийг аймаг, нийслэлд төвлөрүүлэн улсын чанартай тайлан мэдээ гаргах,нэгдсэн каталогтой болох юм.
Соёл спорт аялал жуулчлалын яамнаас  MonBiblio   програмыг  Хэнтий аймгийн нийт 22 сумын соёлын төвийн номын санд компьютер, гарын авлага номын хамт хүлээлгэн өглөө.  
Хэнтий аймгийн нийтийн номын сан дээр 2013 оны 01-р сарын 27-нд  уг прогромын хэрхэн ашиглах тухай  СУИС. Соёлын боловсролын сургуулийн багш Т. Хайдав, ШУТИС-ын номын сангийн ахлах мэргэжилтэн Ж. Баатарсүрэн нар сургалт явуулж нийт 27 номын санч хамрагдлаа.