Танилцуулга

Хэнтий аймгийн нийтийн номын сан нь 1944 онд байгуулагдсан,  иргэд  уншигчдын оюуны хэрэгцээг хангахуйц орчин үеийн мэдээллийн төв болох зорилт тавин ажиллаж байна.
1990 онд Төрийн шагналт яруу найрагч Р. Чойномын нэрэмжит номын сан болсон.
Их, бага уншлагын танхим, гэрээр ном олгох танхимаар  үйл ажиллагаагаа явуулдаг.
Номын санг автоматжуулах цогц програмын нэг хэсэг болох Lib4U Yersion 1.7 –г үйл ажиллагаандаа ашиглаж  байна.