Шинэ ном

Хөх чонын удам
Зандраабайдий Х.
        Хөх чонын удам:Роман.- УБ.: Бемби сан, 2012.- 210х.-ISBN978-99962-                         3-103-2:7000
Энэ номыг тухайн төр засгийн муйхар бодлогын золиос болж хилс хэрэгт тулгагдан амь, амьдралаа алдсан мянга түмэн лам хуврагийн гэгээн дурсгалд зориулан бүтээжээ.

Бадам Б.
        Зүүдний зовиур: Өгүүлэл.-    УБ.: Мөнхийн үсэг ХХК, 2012.- 180х.: 7000
Энэхүү ном нь зовлон, жаргал хоёрын зоон дээр тогтдог амьдрал зовож байна гэж бүү гутар, жаргаж байна гэж бүү бялуур аль аль нь ээлжилж байдаг алаг эрээн хорвоогийн амьдралын тухай өгүүлсэн.

Ярьж эхлээд л бусдыг өөртөө татдаг хүн, бусдыг өөрөөсөө түлхдэг хүн                     
Зохиолч  Г. Сигэл
Ред. П. Жаргал, Орч. Д. Мягмарсүрэн, Ч. Өлзийжаргал.- УБ.: 2010.- 217 хууд.
Бодлогогүй хэлсэн ганц үгнээс болж эвгүй байдалд орох, уур амьсгалыг дээрдүүлэхийн тулд хийсэн тоглоом шоглоомноос үүдэн хамаагүй ярьдаг хэмээн хүмүүсийн дунд хэлэгдэх тохиолдол байдаг.
      Албан ёсны үйл ажиллагааны үеэр буруу ярин, ичгэвтэр байдалд орох, ар хударгаар нь бусдын тухай хэлсэн хэдхэн үгнээс болон ам султай нэр зүүх үе ч бий. Гэтэл асуудлын гол нь бид энэхүү алдааг нэг удаа гаргаад дуусах биш өөрийн мэдэлгүй үргэлж давтаж байдагт байгаа юм.
       Ийм алдаа хоёроос дээш давтагдаад эхэлвэл ямар ч хамт олон байгууллагын дотор амжилт, үр бүтээлтэй ажиллаж, амьдрах талаар найдахад хэцүү болно.                                                                                                                 
       Энэхүү ном нь Таны аманд ч мөн эрсдлийг тооцох чадвар хэрэгтэйг ойлгуулж өгөх ба буруу ярихаас зайлсхийж,, харилцагчтайгаа энгийн, зөв ярилцах арга техникийг мөн заах болно. Түүнчлэн нөхцөл байдал, харилцагч талдаа нийцүүлэн хэрхэн харилцан ярилцах арга,  уурлаж бухимдсан үедээ сэтгэл хөдлөлөөр хандалгүй зөв ярих арга, мөн хэцүүхэн харилцагчтай хялбархан ойлголцох аргуудыг тайлбарлах ба ялангуяа хамт олон, байгууллагадаа дасан зохицоход тань туслах болно.
Гэрт болсон яриа
“Америкт суралцсан тэмдэглэл”, “Миний ажлын ноу-хау”, “Ногоон нүдэн лам”-ын зохиолч Цэдэвдамбын Оюунгэрэл
Биеийн эрүүл мэнд, гал голомт, орчин ахуй, амьдралд тохиолдсон сорилтууд /Ред. Б. Янжмаа, Г. Тогтох, Л. Эрдэнэчимэг.- УБ.: 2011.- 183 хууд.
  Бидний бие монголчууд биднийг ярилцаасай гэж гуйж байна. Тархи маань гуйж байна, зүрх маань шаардаж байна, элэг маань өвдөг сөхөрч байна. Бидний тухай ярилцаач, бид болохоо байлаа гэж шуугилдаж байна.

        Тэдний шуугилдаан эмнэлэг бүрийн өрөө бүрт хангинаж, эмч нарын ачааллыг эрс нэмэгдүүлэх  уушиг, бөөр, элэг, ходоод биеийн дулаан ба мэдрэл, бичил бие, охид, хүүхдийн зарим асуудал гэх мэт танд хэрэг болох мэдээллүүдийг авах болно.