Thursday, December 27, 2012

Номын баяр

           Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “Номын баярын өдөр тэмдэглэх  тухай” 158 дугаар зарлигийг баталж, жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон өргөнөөр ёслон тэмдэглэхээр болсон.
Энхүү зарлигийг дэмжин Төрийн шагналт яруу найрагч Р. Чойномын нэрэмжит нийтийн номын сангаас 9 дүгээр сарын 15-ны өдөр “Номын баяр”-ыг  тэмдэглэж  шинэ номын үзэсгэлэн худалдаа, ховор номын үзэсгэлэн,  зохиолч, яруу найрагч,  уншигчдын уулзалт ярилцлага зохиох,  “Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн” шагналыг тэргүүний сурагчдад гардуулах  ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Уг номын баярын нээлтэнд Аймгийн ЗДТГ-ын  Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С. Эрдэнэжаргал, соёл хариуцсан мэргэжилтэн Н. Оюунбат, БСГ-ын соёл хариуцсан мэргэжилтэн В. Тунгалаг, мэргэжилтэн Эрдэнэцэцэг болон Цагдан хорих байгууллагын ажилтан, Хэнтий Ус ХХК-ны захирал, Мэдээлэл харилцаа  холбоо сүлжээний газрын дарга, МСҮТөвийн захирал, Дархан сумын номын санч Ц. Батчулуун,  ахмад номын санч Н. Рэнцэнноров, Бизьяа  болон  сургуулийн багш, нийгмийн ажилтан, номын санч,  тэргүүний уншигч  Д. Нацагдорж тэмдэгтэн хүүхэд багачууд  оролцлоо.