Thursday, December 27, 2012

Номын баяр

           Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “Номын баярын өдөр тэмдэглэх  тухай” 158 дугаар зарлигийг баталж, жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон өргөнөөр ёслон тэмдэглэхээр болсон.
Энхүү зарлигийг дэмжин Төрийн шагналт яруу найрагч Р. Чойномын нэрэмжит нийтийн номын сангаас 9 дүгээр сарын 15-ны өдөр “Номын баяр”-ыг  тэмдэглэж  шинэ номын үзэсгэлэн худалдаа, ховор номын үзэсгэлэн,  зохиолч, яруу найрагч,  уншигчдын уулзалт ярилцлага зохиох,  “Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн” шагналыг тэргүүний сурагчдад гардуулах  ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Уг номын баярын нээлтэнд Аймгийн ЗДТГ-ын  Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С. Эрдэнэжаргал, соёл хариуцсан мэргэжилтэн Н. Оюунбат, БСГ-ын соёл хариуцсан мэргэжилтэн В. Тунгалаг, мэргэжилтэн Эрдэнэцэцэг болон Цагдан хорих байгууллагын ажилтан, Хэнтий Ус ХХК-ны захирал, Мэдээлэл харилцаа  холбоо сүлжээний газрын дарга, МСҮТөвийн захирал, Дархан сумын номын санч Ц. Батчулуун,  ахмад номын санч Н. Рэнцэнноров, Бизьяа  болон  сургуулийн багш, нийгмийн ажилтан, номын санч,  тэргүүний уншигч  Д. Нацагдорж тэмдэгтэн хүүхэд багачууд  оролцлоо.

Мөн зохиолч яруу найрагч уншигчдын уулзалт ярилцлага зохион байгуулж, Л. Энхбаатар, Баавай, Г. Амаржаргал, Ш. Батцэцэг, Ш. Одонтуяа, С. Ган-Эрдэнэ, Д. Бат-Эрдэнэ зэрэг зохиолч яруу найрагчид оролцож, өөрсдийн намтар, зохиосон шүлэг яруу найргаа уншигчдад сонирхууллаа.



“Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн” шагналыг ЕБ-ын 1-р сургуулийн сурагч Л. Сугар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржоос гардан авлаа.            
                                                         
Аймгийн сургуулиудаас Тэмүүжин цогцолбор сургуулийн Эрдэнэжаргалын Өлзийхишиг, ЕБ-ын 1-р сургуулийн Болдын Одсүрэн, Цогсүрэнгийн  Гэрэлтуяа, 4-р сургуулийн Даваасүрэнгийн Эрдэнэжамц нар “Тэргүүний уншигч Д. Нацагдорж тэмдэгтэн” шагналаар шагнагдлаа. 
Энэ арга хэмжээний үеэр ССАЖЯ-с ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, алслагдмал гэр хороололд амьдардаг номын санд тэр болгон биеэрээ очин ном уншиж чаддаггүй хүмүүст зориулсан нүүдлийн номын сан ажилллуулах зорилгоор авто машиныг манай аймгийн номын санд бэлэглэлээ.
Монгол Улсын төсвөөс засгийн газрын санаачилгаар хийгдэн түгээгдэж байгаа 200,000 гаруй номыг
сумын соёлын төв, сургууль, цэцэрлэгүүдэд хандивлах зэрэг ажлууд хийж гүйцэтгэлээ.
Үүнд манай аймгийн хэмжээнд  сумын соёлын төвийн номын сангуудад нийт  22 суманд  2225 ширхэг 40,1 сая төгрөгийн,  сургуулийн номын санд  нийт 25 сургуульд 1725 ширхэг 15,8 сая төгрөгийн,  нийт 28 цэцэрлэгт 943 ширхэг  651,7 мянган төгрөгийн хүүхдийн IQ хөгжүүлэх,  багачуудын нэвтэрхий толь, уран зохиолын номуудыг хандиваар өгсөн.

No comments:

Post a Comment