Friday, November 25, 2011

Монгол улсад орчин үеийн номын сан үүсэж, хөгжсөний 90 жилийн ойд




Төрийн шагналт яруу найрагч Р. Чойномын нэрэмжит аймгийн нийтийн номын сангаас Монгол улсад орчин үеийн номын сан үүсч хөгжсөний, Үндэсний номын сангийн 90 жилийн ойн  арга хэмжээнд дараах ажлуудыг  гүйцэтгэлээ.

1.    
Үндэсний номын сангаас зарласан “Шилдэг номын санч” шалгаруулах уралдаанд Хэнтий аймгийн Биндэр сумын соёлын төвийн номын санч Ц. Сарантуяа,  Дархан сумын соёлын төвийн номын санч Ц. Батчулуун, Өмнөдэлгэр сумын ЕБ-ын сургуулийн номын санч Д. Эрдэнэчимэг, Баян-Овоо сумын ЕБ-ын сургуулийн номын санч Б. Ганцэцэг, нийтийн уншлагын танхимын номын санч А. Мөнхцэцэг нар оролцож, Улсын хэмжээний шилдэг номын санчаар  Б. Ганцэцэг шалгарлаа




      2.      Ахмад номын санч Монгол Улсын “Соёлын тэргүүний ажилтан” Н. Рэнцэнноров, Ханд нар  “Ном  дагасан он жилүүд”  нэртэй  дурсамж номыг Өндөрхаан хотод хэвлүүлсэн.
      3.      Номын санд олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан ахмад ажилтан  Л. Сарантуяа, Р. Сэнсэн,  Г. Ханд, С. Сүхтогоо,  Б. Лхагвасүрэн нар  Монгол Улсын "Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдгээр,  "Бор-Өндөр" цогцолбор сургуулийн номын санч Г.Цэнд БСШУЯамны "Жуух бичиг"-ээр , Аймгийн Засаг даргын өргөмжлөлөөр 3, 90 жилийн ойн медалиар нийт 4, Соёлын түшиг Холбооны "Соёлын гавьяа”  одонгоор нийт 10 хүн тус тус  шагнагдлаа.
      4.      Гурван үеийн номын санчдын уулзалтыг зохион байгуулж, номын сангийн захирлаар ажиллаж байсан 1970-1983 онуудад Н. Рэнцэнноров, 1983-1994 онуудад Д. Эрдэнэбаатар, 1994-2004 онуудад Б. Дуламжав болон үе үеийн номын санчид  оролцлоо.
      5.     Үндэсний номын сангийн 90 жилийн ойн арга хэмжээнд захирал Ц. Ариунтуяа, номын санч Б. Ганцэцэг нар оролцсон

1 comment:

  1. hi. Erhem blogiin hotlogch tand ene odriin mend hurgey, Tanai nomyn sangiin ajlyn hamt olond ondor amjilt husey,


    Ta medeellee niitlehdee hezee ch monkey - garyn driveraar bichij baigaarai, harin UNICODE garyn driveraar bichwel ingej arzaij haragdahgui gedgiig oilgooroi.

    Tand amjilt husey.

    hundetgesen Fashion design institute of librarian

    ReplyDelete