Wednesday, March 14, 2012

       Хэнтий аймгийн соёл, урлагийн салбарын удирдах ажилтнуудын сургалт семинарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Соёл урлагийн хороо, Соёлын өвийн төвтэй хамтран 3 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Өндөрхаан хотод зохион байгууллаа.
Сургалтын хөтөлбөрт соёл урлагийн байгууллагуудын өнөөгийн байдал, цаашдын зорилт, сүүлийн 3 жилд хийсэн хяналт үнэлгээний дүн, санхүү  төсвийн байдал, соёлын өвийн  шинэчлэл, биет болон биет бус өвийн хадгалалт хамгаалалт зэрэг сэдвээр холбогдох мэргэжилтнүүд хичээл заалаа.
Сургалтын төгсгөлд БСШУЯамнаас сумдын номын сан, аймгийн нийтийн номын сан, чуулга, музейд нийт 29 компьютер олголоо. Энэ үеэр 2011 оны ажлаараа тэргүүлсэн Биндэр сумын соёлын төвийн эрхлэгч Н. Амарсайханд аймгийн Боловсрол соёлын газрын дарга С. Дашдаваа шагнал гардуулав.
Мөн “Шилдэг ном -2010”-т шалгарсан ном  зохиол болон 237 ном багтаасан DVD-ийг сумын номын сангуудад хандивлалаа.

2 comments:

  1. Сайн байнй уу. Блогны он сар буруу гараад байх юм. Блог хөтөлж байгаа хүмүүсээ туслаач

    ReplyDelete