Thursday, April 19, 2012

"Монголын бэлчээрийн мал аж ахуй" 20 боть цуврал

Монголын бэлчээрийн мал аж ахуй бол манай үндэсний их баялаг мөн. Энэ аж ахуйг монгол хүн өөрийн эх нутагт эрт дээр үеэс эрхлэн аж амьдралаа тэтгэж ирсэн билээ.
Хүн төрөлхтөний соёл иргэншлийн түүхэнд хэдүйнээ өөрийн байр суурийг эзэлсэн бөгөөд нүүдлийн соёл иргэншлийн нэрийг алдаршуулж яваа тус аж ахуй эдүгээ тусгаар тогтносон   ардчилсан монгол улсад нийгмийн дэвшлийн XXI зууны босгыг алхан орсон  явдал үнэхээр     тэмдэглэлтэй үйл явц юм.

Монголын бэлчээрийн мал аж ахуй нь тус орны дотоод гадаад олон талын эрэлт хэрэгцээг хангахад эдүгээ чамгүй тус хүргэж буйг монголын олон  нийт сайн мэднэ. Ийм үед монгол мал аж ахуйнхаа түүхэн өв санг  шинжлэх ухааны онол, арга зүйд түшглэн судалсан эрдэмтдийн цуврал бүтээл болох  “Монгол адуу” VII боть -25ширхэг, “Монгол үхэр  сарлаг”  VIII боть-22, “Монгол малын   мах  махан бүтээгдэхүүн” XII боть-26,  “Монгол малын сүү идээ” XI  боть -25, “Монголын уламжлалт мад эмнэлэг” XV боть 24, “Мал аж ахуйг эрчимжүүлэх бодлого, арга зам ” XVIII  боть  22 ширхэг  нийт 144 номыг аймгийн төв болон  сумын номын сангуудад хандивлалаа.

No comments:

Post a Comment