Thursday, December 27, 2012

Номын баяр

           Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “Номын баярын өдөр тэмдэглэх  тухай” 158 дугаар зарлигийг баталж, жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон өргөнөөр ёслон тэмдэглэхээр болсон.
Энхүү зарлигийг дэмжин Төрийн шагналт яруу найрагч Р. Чойномын нэрэмжит нийтийн номын сангаас 9 дүгээр сарын 15-ны өдөр “Номын баяр”-ыг  тэмдэглэж  шинэ номын үзэсгэлэн худалдаа, ховор номын үзэсгэлэн,  зохиолч, яруу найрагч,  уншигчдын уулзалт ярилцлага зохиох,  “Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн” шагналыг тэргүүний сурагчдад гардуулах  ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Уг номын баярын нээлтэнд Аймгийн ЗДТГ-ын  Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С. Эрдэнэжаргал, соёл хариуцсан мэргэжилтэн Н. Оюунбат, БСГ-ын соёл хариуцсан мэргэжилтэн В. Тунгалаг, мэргэжилтэн Эрдэнэцэцэг болон Цагдан хорих байгууллагын ажилтан, Хэнтий Ус ХХК-ны захирал, Мэдээлэл харилцаа  холбоо сүлжээний газрын дарга, МСҮТөвийн захирал, Дархан сумын номын санч Ц. Батчулуун,  ахмад номын санч Н. Рэнцэнноров, Бизьяа  болон  сургуулийн багш, нийгмийн ажилтан, номын санч,  тэргүүний уншигч  Д. Нацагдорж тэмдэгтэн хүүхэд багачууд  оролцлоо.

Thursday, April 19, 2012

"Монголын бэлчээрийн мал аж ахуй" 20 боть цуврал

Монголын бэлчээрийн мал аж ахуй бол манай үндэсний их баялаг мөн. Энэ аж ахуйг монгол хүн өөрийн эх нутагт эрт дээр үеэс эрхлэн аж амьдралаа тэтгэж ирсэн билээ.
Хүн төрөлхтөний соёл иргэншлийн түүхэнд хэдүйнээ өөрийн байр суурийг эзэлсэн бөгөөд нүүдлийн соёл иргэншлийн нэрийг алдаршуулж яваа тус аж ахуй эдүгээ тусгаар тогтносон   ардчилсан монгол улсад нийгмийн дэвшлийн XXI зууны босгыг алхан орсон  явдал үнэхээр     тэмдэглэлтэй үйл явц юм.

Wednesday, March 14, 2012

       Хэнтий аймгийн соёл, урлагийн салбарын удирдах ажилтнуудын сургалт семинарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Соёл урлагийн хороо, Соёлын өвийн төвтэй хамтран 3 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Өндөрхаан хотод зохион байгууллаа.
Сургалтын хөтөлбөрт соёл урлагийн байгууллагуудын өнөөгийн байдал, цаашдын зорилт, сүүлийн 3 жилд хийсэн хяналт үнэлгээний дүн, санхүү  төсвийн байдал, соёлын өвийн  шинэчлэл, биет болон биет бус өвийн хадгалалт хамгаалалт зэрэг сэдвээр холбогдох мэргэжилтнүүд хичээл заалаа.