Tuesday, January 29, 2013

Monbiblio програмын сургалт


     Мэдээллийн технологи, нийгмийн хөгжлийг дагаад номын сан, соёл урлагийн байгууллагууд өөрийн үйл ажиллагааг автоматжуулахад олон янзын програм хангамж хэрэглэдэг. Монгол улсад сүүлийн 20 орчим жилийн хугацаанд  хэд хэдэн програм хангамжийг номын сангийн үйл ажиллагааг автоматжуулах зорилгоор ашиглаж  тодорхой үр дүнд хүрсэн.
 Номын сангууд өөрийн үйл ажиллагааг автоматжуулах,тайланг нэгтгэх энэхүү программыг ашигласнаар Монгол улсын өнцөг булан бүрт байгаа номын сан, соёл урлагийн байгууллагууд нэг загвар стандартын дагуу мэдээллээ бүрдүүлэх,нэгдсэн мэдээллийг аймаг, нийслэлд төвлөрүүлэн улсын чанартай тайлан мэдээ гаргах,нэгдсэн каталогтой болох юм.
Соёл спорт аялал жуулчлалын яамнаас  MonBiblio   програмыг  Хэнтий аймгийн нийт 22 сумын соёлын төвийн номын санд компьютер, гарын авлага номын хамт хүлээлгэн өглөө.  
Хэнтий аймгийн нийтийн номын сан дээр 2013 оны 01-р сарын 27-нд  уг прогромын хэрхэн ашиглах тухай  СУИС. Соёлын боловсролын сургуулийн багш Т. Хайдав, ШУТИС-ын номын сангийн ахлах мэргэжилтэн Ж. Баатарсүрэн нар сургалт явуулж нийт 27 номын санч хамрагдлаа.
             

Thursday, December 27, 2012

Номын баяр

           Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “Номын баярын өдөр тэмдэглэх  тухай” 158 дугаар зарлигийг баталж, жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон өргөнөөр ёслон тэмдэглэхээр болсон.
Энхүү зарлигийг дэмжин Төрийн шагналт яруу найрагч Р. Чойномын нэрэмжит нийтийн номын сангаас 9 дүгээр сарын 15-ны өдөр “Номын баяр”-ыг  тэмдэглэж  шинэ номын үзэсгэлэн худалдаа, ховор номын үзэсгэлэн,  зохиолч, яруу найрагч,  уншигчдын уулзалт ярилцлага зохиох,  “Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн” шагналыг тэргүүний сурагчдад гардуулах  ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Уг номын баярын нээлтэнд Аймгийн ЗДТГ-ын  Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С. Эрдэнэжаргал, соёл хариуцсан мэргэжилтэн Н. Оюунбат, БСГ-ын соёл хариуцсан мэргэжилтэн В. Тунгалаг, мэргэжилтэн Эрдэнэцэцэг болон Цагдан хорих байгууллагын ажилтан, Хэнтий Ус ХХК-ны захирал, Мэдээлэл харилцаа  холбоо сүлжээний газрын дарга, МСҮТөвийн захирал, Дархан сумын номын санч Ц. Батчулуун,  ахмад номын санч Н. Рэнцэнноров, Бизьяа  болон  сургуулийн багш, нийгмийн ажилтан, номын санч,  тэргүүний уншигч  Д. Нацагдорж тэмдэгтэн хүүхэд багачууд  оролцлоо.

Thursday, April 19, 2012

"Монголын бэлчээрийн мал аж ахуй" 20 боть цуврал

Монголын бэлчээрийн мал аж ахуй бол манай үндэсний их баялаг мөн. Энэ аж ахуйг монгол хүн өөрийн эх нутагт эрт дээр үеэс эрхлэн аж амьдралаа тэтгэж ирсэн билээ.
Хүн төрөлхтөний соёл иргэншлийн түүхэнд хэдүйнээ өөрийн байр суурийг эзэлсэн бөгөөд нүүдлийн соёл иргэншлийн нэрийг алдаршуулж яваа тус аж ахуй эдүгээ тусгаар тогтносон   ардчилсан монгол улсад нийгмийн дэвшлийн XXI зууны босгыг алхан орсон  явдал үнэхээр     тэмдэглэлтэй үйл явц юм.

Wednesday, March 14, 2012

       Хэнтий аймгийн соёл, урлагийн салбарын удирдах ажилтнуудын сургалт семинарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Соёл урлагийн хороо, Соёлын өвийн төвтэй хамтран 3 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Өндөрхаан хотод зохион байгууллаа.
Сургалтын хөтөлбөрт соёл урлагийн байгууллагуудын өнөөгийн байдал, цаашдын зорилт, сүүлийн 3 жилд хийсэн хяналт үнэлгээний дүн, санхүү  төсвийн байдал, соёлын өвийн  шинэчлэл, биет болон биет бус өвийн хадгалалт хамгаалалт зэрэг сэдвээр холбогдох мэргэжилтнүүд хичээл заалаа.

Friday, November 25, 2011

Монгол улсад орчин үеийн номын сан үүсэж, хөгжсөний 90 жилийн ойд




Төрийн шагналт яруу найрагч Р. Чойномын нэрэмжит аймгийн нийтийн номын сангаас Монгол улсад орчин үеийн номын сан үүсч хөгжсөний, Үндэсний номын сангийн 90 жилийн ойн  арга хэмжээнд дараах ажлуудыг  гүйцэтгэлээ.

1.    
Үндэсний номын сангаас зарласан “Шилдэг номын санч” шалгаруулах уралдаанд Хэнтий аймгийн Биндэр сумын соёлын төвийн номын санч Ц. Сарантуяа,  Дархан сумын соёлын төвийн номын санч Ц. Батчулуун, Өмнөдэлгэр сумын ЕБ-ын сургуулийн номын санч Д. Эрдэнэчимэг, Баян-Овоо сумын ЕБ-ын сургуулийн номын санч Б. Ганцэцэг, нийтийн уншлагын танхимын номын санч А. Мөнхцэцэг нар оролцож, Улсын хэмжээний шилдэг номын санчаар  Б. Ганцэцэг шалгарлаа




Wednesday, June 29, 2011



International Children's Digital Library

Дэлхийн хүүхэд бүрт зориулагдсан номын сан
 

Бидний эрхэм зорилго

Дэлхийн бусад орны хүүхдийн уншдаг номыг хүүхэд бүрт хүргэх боломжийг манай номын сан нээж өгч байна. Дэлхийн янз бүрийн хэл дээр бичигдсэн, олон улс үндэстний соёл, иргэншлийн тухай өгүүлсэн олон сайхан номыг уншснаар хүүхэд номын амтанд орж, шинийг сурч мэдэх эрмэлзэл, сонирхолтой болдог. Мөн бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахад бид тусална гэдэгт итгэлтэй байна. 

монгол

Монгол

Монгол

Монгол

Tuesday, May 17, 2011

Ном зүйч арга зүйчдийн сургалт эхэллээ

Аймгийн төв номын сангуудын номзүйч, арга зүйч нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалт өнөөдөр нээлтээ хийж эхэллээ.